Улсын хэмжээнд 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ.

2021-02-08 64

2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12252 хүнд PCR  шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болон сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс коронавирус илэрлээ. Үүнд:

– Монгол шир, арьс ширний үйлдвэртэй холбоотой 9 хүнд,
– Наркологийн эмнэлэгтэй холбоотой 3 хүнд,
– 21 худалдааны төвтэй холбоотой 3 хүнд,
– ББСБ-тай холбоотой 4 хүнд,
– Микс пиццатай холбоотой 2 хүнд,
– Моностой холбоотой 2 хүнд,
– БХИС-д батлагдсан тохиолдлын хүүтэй холбоотой 4 хүнд,
– БХЯ-н батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Гутлын цехтэй холбоотой 1 хүнд,
– Амгалан амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
– Өргөө амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Сонгдо эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Эмээлтэд ажилладаг 1 хүнд,
– ХСҮТ-д хэвтэх зорилгоор шинжилгээ өгсөн 1 хүнд,
– Нүүдэлчин хоолны газраас батлагдсан тохиолдлын хавьтал 2 хүнд,
– ХУД-н 11-р хорооноос 1 хүнд,
– БЗД-н 16-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– СБД-н 8-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
– СБД-н 7-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– БЗД-н 10-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– СХД-н 21-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– БНХАУ-н иргэн Ж-н гэр бүл 1 хүнд,
– Хавьтлыг тогтоож байгаа 3 хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна.

 

Холбоотой мэдээ