Эрхээ хасуулагчдийн жагсаалтад “+” С.Эрдэнэ

2019-12-23 278

Үндсэн хуулиа баталж, парламентад үнэмлэхүй олонхи болсон түүхэн үүргээ гүйцэтгэсэн
Г.Занданшатарын танхим Сонгуулийн хуулийн ард гарлаа. Угаас сонгуулийн циклээр бий
болдог парламент бүрийн тогтоосон бичигдээгүй хууль гэмээр жишиг нь энэ. Үүгээр 2020 оны
сонгуулийг томсгосон мажоритар 26 тойргоор явуулахаар боллоо. Хамгийн сонирхолтой нь,Т.Аюурсайхан

О.Баасанхүү, Ж.Батзандан нарын гишүүдийн гаргасан “Авилга, албан тушаалын хэргээр ял эдлэж байсан иргэн

нэр дэвших эрхгүй” хэмээх санал байнгын хорооны санал босго давж, Сонгуулийн хуулийн нэгэн эд эс болон батлагдлаа.
Гэхдээ “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших
эрхгүй” гэсэн заалт хуульд туссаныг буруутгаж боломгүй. Авлига албан тушаалын гэмт хэрэгт
холбогдож, шүүхээр таслуулсан ч төрийн албанд ажилладаг буруу жишиг Монголын төрд
бугшсан зовлон мөн үү гэвэл мөн. Ямартай ч, Т.Аюурсайхан нарын Сонгуулийн хуульд
тусгуулсан заалттай агуулга нэг бүхий асуудлаар 2008 онд Цэцийн дүгнэлт гарсан байдаг.
Тэрхүү дүгнэлтээр уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Дургүй нэгэндээ ямар ч хамаагүй аргаар ял
эдлүүлээд нэр дэвшүүлэхгүй байх буруу жишиг тогтох аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь улс төрд өөрийгөө бэлдэж байгаа хүмүүс өмнө нь ямар нэг байдлаар алдаж,
оносон байлаа гэхэд тэр хүний замыг насан туршид нь хааж байна гэсэн үг. Заалтыг оруулж
ирж байгаа хүмүүс Төрийн албаны тухай хуульд ийм заалт байгаа гэж яриад байна. Төрийн
алба сонгох, сонгогдох эрх хоёр тусдаа асуудал” хэмээн шүүмжилсэн удаатай.
Ц.Мөнх-Оргил гишүүнтэй адилхан саналтай улстөрчид ч парламентад нэгээр тогтохгүй байгаа
нь хуулийн заалтыг хэлэлцэх үеэр тодорхой харагдсан. Тэгэхээр Сонгуулийн тухай хуультай
холбоотой зарим маргаан дагуулсан асуудал хараахан албажих болоогүй гэсэн үг.
Уг саналыг хэлэлцэх үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим хүн өөрт зориулсан
хууль гаргалаа хэмээн мэдэгдэж, Төрийн ордонд хүртэл орж ирж зарим гишүүнтэй
уулзсан ч тусыг олсонгүй.
Цэцийн дүгнэлт болон хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед ял шийтгэл
эдэлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгаа гэсэн үг. Энэ заалтыг
оруулж болохгүй.
Зөвхөн Н.Энхбаяр гэлтгүй С.Эрдэнэ ч нэр дэвших эрхгүй болчихсон юм биш үү!
Ялангуяа “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших
эрхгүй” гэсэн заалтад бүр ч тавихгүй. Харин Үндсэн хуулийн цэцийн хувьд 2008 оны дүгнэлтээ
“хамгаална” гэж үзвэл уг заалт бүдэрч таарна. Хэн хэзээ маргаан үүсгэх, Цэц түүнийг нь хэрхэн
шийдвэрлэх эсэх нь цаг хугацааны асуудал юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс ч 2008 онд
гарсан Цэцийн дүгнэлтийг тугаа болгох нь тодорхой.
Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ нар хуулийн заалттай холбоотой улс
төрийн өрөг дээр хэрхэн нүүх вэ гэдэг нь анхаарал татаж байна. ЖДҮ, концессоос эхлүүлээд
албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт нэр холбогдсон гишүүд энэ парламентад, МАНд гарын арван хуруунд багтахааргүй олон болчихоод байгаа. Прокурорын байгууллагаас
түрүүчээс нь нэрийг нь оруулж ирсэн ч хүлээж авахгүй буцаасан.
Учир нь, С.Эрдэнийг өөрийн үүсгэн байгуулсан “Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа
машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө
өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл
суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн “Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын
Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойргийн
дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгаж, 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт
заасанчлан эд хөрөнгөз авшсан гэсэн үндэслэлээр С.Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяа,
Б.Лувсандагва нарт 5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв.
Энэ тухайгаа тэрбээр “2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод түр үнэмлэхээ авчихаад
байхад надад зургаан жилийн ял өгөөд би хоригдож байсан” хэмээн ярьж байлаа.

Холбоотой мэдээ