Хойд эцгийнхээ гарт хоёр ойтой хүү амиа алдаж, ой гаруйтай хүү эмнэлэгт хүргэгдлээ

2019-12-21 248

Өчигдөр буюу 2019 оны арванхоёр дугаар 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт уг аймшигт хэрэг гарчээ. Өмнө нь ял эдэлж байгаад өнгөрсөн намар есдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг нэгэн эмэгтэйтэй хамт амьдарч байжээ. Уг эмэгтэй нь ой гаруйтай болоод хоёр ойтой бага насны хоёр хүүхэдтэй аж. Улмаар өчигдөр хамтран амьдрагчтайгаа согтууруулах ундаа хэрэглэж хоёр настай хүүгээ хойд эцгийнх нь гарт алдсан байна. Ой гаруйтай болоод хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зодсон бөгөөд харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцгийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа аж. Хэрэг гарах үед хүүгийн ээж согтуу байсан гэдгийг эх сурвалж өглөө. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал нь сайн биш Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Энэ хэргийн талаар Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг гарсан нь үнэн, гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлав.

Холбоотой мэдээ