Сүүлийн 24 цагт илэрсэн 38 халдвараас голомт тодорхойгүй 5-н халдварыг судалж байна‼️‼️‼️‼️

2021-02-05 73

Цар тахал сүүлийн 24 цагт илэрсэн 38 халдвараас голомт тодорхойгүй 5-н халдварыг судалж байгаа ба 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүний биeийн байдал маш хүнд байна🙏🙏

ХОНОГИЙН МЭДЭЭ : 🩺 ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2021.02.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
🩺👉 Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1480 дуудлага ирснээс 655 нь яаралтай тусламж, 797 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2601 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 49 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 164 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 231 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
😷☝️Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Холбоотой мэдээ