Сэлэнгэ аймагт ЕБС-ийн багш нар сурагчаа хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарлаа

2021-02-04 65

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд ерөнхий боловсролын сургуулийн багш нар архидан согтуурч сурагчдаа хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн байна.

Гэхдээ эцсийн байдлаар тогтоогдоогүй, цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өглөө. Урьдчилсан мэдээллээр Мандал сумын 2, 3, 4-р сургуулийн гурван багш 4-р сургуулийн 9-р ангийн сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Цагдаагийн шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ