УОК-ын дэргэдэх бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэд ирэх бямба гарагаас хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоох хэрэгтэй гэж үзжээ

2021-02-01 86

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих “Хоёрдугаар сарын 6-аас 21-нийг дуустал 16 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдал тогтоож ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Хөл хориог удаан тогтоох ашиггүй, урт тогтоох ашиггүй. Хөл хорио тогтоохгүй бол бид ачааллаа дийлэхээ болино. Энэ бол цар тахлыг дарах сүүлийн боломж.

Түүнчлэн долоо хоног ажиллаад долоо хоног амраад байвал голомтын тархалтыг амжилттай зогсооно. Та бүхнээс эхлээд шийдвэр гаргах шатны болон бүх шатны ажилтнуудад өвчний талаарх сургалтыг хийх хэрэгтэй” гэв

Холбоотой мэдээ