Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах компанид ээлж солилцохоор очсон нэг хүнээс коронавирус илэрчээ

2021-02-01 108

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг Болд төмөр Ерөө гол гэдэг компани энэ оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцох ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан нь ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн билээ. Улаанбаатар хотын ЧД-т оршин суух хаягтай нэг иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хоёр удаа авахад эерэг гарсан учраас PCR шинжилгээ авсан. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт эерэг болох нь батлагдсан. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр нь очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн гэв.

Ерөө Сумын Онцгой Комисс
2021 оны 02 сарын 01-ны өдөр
Ерөө сумын Онцгой комиссын дарга, Засаг дарга Б.Сэргэлэн 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 05 цаг 30 минутад сумын Онцгой комиссыг шуурхай хуралдууллаа. Хурлаар:
1. Хүнсний тээвэр, эм ханган нийлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ, буяны ажил, түлш шатахуун, банз модны тээвэр гэсэн 6 төрлийн үйлчилгээнээс бусад зорилгоор сумаас орж, гарах хөдөлгөөнийг 02 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар бүрэн хориглох шийдвэр гаргалаа.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
 Дээрхи 6 төрлөөс бусад тохиолдолд төрийн байгууллагаар ирж үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн БТЕГол ХХК-иар дамжин Бугант тосгон руу явах, Бугант тосгоноос гарах боломжгүй болохыг мэдэгдэе.!!!
ИРГЭД ТА БҮХЭН:
 Гэр бүлийнхнийхээ болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
 Олон нийтийн газраар явахгүй гэртээ байх
 Гэртээ гэр бүлийн гишүүдээс өөр хүн оруулахгүй байх
 Зайлшгүй шаардлагын улмаас гадуур гарах тохиолдолд маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барьж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн хариуцлагатай байхыг сумын онцгой комиссоос анхааруулж байна.
Жич: Төрийн албан хаагчдын утсыг байршууллаа. Та утсаар холбогдон шаардлагатай мэдээллээ авна уу !!!
Ерөө сумын Онцгой комисс

Холбоотой мэдээ