“GB плаза”-д ажилладаг ББСБ-ын голомтоос 24 хүн халдвар авжээ

2021-01-31 103

Өнөөдөр Улаанбаатарт 37 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт нэмэгдэж, хавьтлын тоо нэмэгдсээр байна. Улаанбаатарт голомтууд нэмэгдэж, цар хүрээ тэлэгдэх хандлагатай байна. Нийт 28 голомт үүсч, 9 нь маш том голомтууд байсан. Хүрээ хязгаар нь тогтоогдож, хумигдсан байна. Одоогоор 7 голомт идэвхжил нь буурсан боловч ганц нэг тохиолдлууд бүртгэгдсээр байна. Энэ сарын 25-наас хойш үүссэн 12, 13 том голомтууд идэвхтэй, үргэлжилж байна. Тухайлбал,

  • Тохижилт үйлчилгээний газартай холбоотой голомтоос нийт 20 хүн өвдсөн байна.
  • Х апартментын СӨХ-тэй холбоотой голомтоос 11 хүн өвдсөн, идэвхтэй байна.
  • GB плазад ажилладаг ББСБ-ын голомт маш идэвхтэй үргэлжилж байна. Үүнээс нийт 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн,
  • БЗД-ийн 26 дугаар хороо, БГД-ын 12 дугаар хорооны 19 дүгээр байр, БЗД-ын 5 дугаар хорооны 6 дугаар байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Нийт 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
  • Микс пиццатай холбоотой голомт идэвхтэй. Нийт 15 тохиолдол бүртгэгдээд байна.
  • Хүүхдийн асрамжийн газарт голомт идэвхтэй байна. Үүнд 3 багш, 2 хүүхэд өвдсөн. Үлдсэн 6 хүүхдийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байна. Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж, хүрээгээ тэлсэн байна. Ард иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвдөж, өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр байна.

Холбоотой мэдээ