
Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэж эртний сайхан зүйрлэл үг байдаг. Хууль зүйн сайд Ц.Нямдорж гаднаа ихээхэн эрдэмт дөлгөөхөн хүн шиг харагддаг ч тэр таамаг худалаа бололтой. Саяханаас АН гишүүн Т.Энхсайхан гэх эмэгтэй намаасаа ковот горилсон уу эсвэл үнэнгээсээ баримт байгаа юу гэдэг нь бүү мэд Ц.Нямдорж сайдыг өдөржин, шөнөжин хэвлэлийн бай болгож “оролдож” эхлэсэн.
Гэтэл саяханаас өнөө хуулийн бурхан маань сүр хүчийг өнөөх эмэгтэйд үзүүлэхээр шийдсэн бололтой шүүх цагдаагаар хүч далайлган сүрлүүлж эхлэсэн нь өөрөө арчаа алдсан мэтээр олон нийтэд харагдаж байна.
…ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдэл, түүний хүү Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн тэмцэж буй АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан саяхан хэвлэлийн бага хурлын үеэр “Намайг жагсаал цуглаан хийсний төлөө баривчлах гэж байна. Цагдаа нар мөрдөж мөшгиж байна. Миний нөхрийг хариуцлагатай албан тушаалтан “ажлаас нь хална” гэж дарамталж байна” хэмээн мэдэгдсэн.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар “Т.Энхсайханг мөрдөж мөшгөсөн зүйл байхгүй. Нөхрийг нь ажлаас нь хална гэж дарамтлаагүй. Харин зөвшөөрөл олгоогүй байхад жагсаал цуглаан хийсэн гэдэг үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Жагсагч Т.Энхсайханы ажлаасаа халагдах дээрээ тулаад байгаа нөхрийн талаар мэдээлэл оллоо.
Т.Энхсайханы нөхөр нь ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл юм байна. Нөхөр нь хууль сахиулах салбарт ажиллаж байхад эхнэр нь хууль сахиулах салбарын сайдын эсрэг жагсаж байгаа нь аргагүй л олны анхаарлыг татаад байгаа аж.
Энэ талаар Т.Энхсайхан “Цагдаагийн хурандаа н.Амгалан гэдэг хүн над дээр ирээд “Чиний нөхөр чинь цагдаа хүн юм билээ. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан” гэж мэдэгдсэн. Энэ нь Ц.Очгэрэлийн гэр бүлд Ц.Нямдорж сайдын гар, хөл дарамтаа мэдрүүлээд эхэлсэн гэдгийг харуулж байгаа юм… гэх мэтээр урд нь хэвлэл мэдээллээр мэдээллүүд цацагдсан.
0 cэтгэгдэлтэй