АРВАН НАСТАЙ ОХИНЫГ УДАА ДАРАА ХҮЧИНДДЭГ БАЙЖЭЭ

2021-01-14 74

Энэ сарын 12-ны өдөр насанд хүрээгүй буюу 10 настай охин бусдад хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал,  БЗД-ийн 8 дугаар хороо буюу Эрдэнэтолгойн дугаар тоотод оршин суух хаягтай 10 настай эмэгтэй Б-г тус хороонд оршин суух хаягтай 25 настай эрэгтэй Х нь хүчиндсэн болох нь тогтоогджээ. Хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагт 12-ны өдрийн 18 цаг 30 минутад ирсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Сэжигтэн этгээд Х нь хохирогч охиныг өмнө нь удаа дараа хүчинддэг байсан бөгөөд 2017 оны 7 сард нэг, 2018 оны 7 дугаар сард мөн л нэг удаа хүчиндсэн гэх мэдээлэл байна.

Холбоотой мэдээ