УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС С.ЭРДЭНИЙГ АН-ЫН ДАРГА ХЭВЭЭР ГЭДГИЙГ БАТАЛЛАА

2021-01-14 93

Улсын бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд 12 дугаар сарын 25-ны өдөр шинэчлэн бүртгүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ 12 дугаар сарын 18, 19 –ны өдрүүдэд зохион байгуулсан 10 дугаар их хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг буцаан татах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргаад байсан.  Мөн тэрээр АН-ын тамга бүхий өмнөх оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх бүх шийдвэр, гэрээ зэргийг хүчингүйд тооцсугай гэх тушаал гаргасан. Тэгвэл Улсын дээд шүүх АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс шүүх хуралдааныг өнөөдөр товлосноор иргэний хэргийн танхимд боллоо. С.Эрдэнийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Ц.Тувааны өмгөөлөгчөөр О.Алтангэрэл нар оролцлоо. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн сард болсон 10 дугаар их хурлыг хүчингүйд тооцож, мөн Улсын дээд шүүхийн улс төрийн намуудын цахим бүртгэлээс Тувааны намын даргаар бүртгүүлсэн нэрийг хасаж шийдвэрлэжээ. Ц.Туваныг Ерөнхийлөгч Баттулгын хүн гэгддэг. Тиймдээ ч ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл сонирхолд нь саад учирч болзошгүй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

 

Холбоотой мэдээ