С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ХӨРӨНГИЙГ УЛС ХУРААЛАА

2021-01-14 96

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс өнгөрсөн Долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан Монгол улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэж 10 жилийн хорих ял оноосон.Тэгвэл нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4,8 жил болгон бууруулжээ. Мөн С.Баяр, С.Баярцогт нарын хөрөнгийг улс хурааж авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 мянган ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, мөн 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авчээ. Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн Ч.Даваанямын хэрэг дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-иорк хотод байрладаг 5-н тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Харин Баярцогтоос  нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх хөрөнгийг хураажээ.

Холбоотой мэдээ