МОНГОЛ ТӨР ЗУДАНД ЗООЛОХ НОХОЙ ШИГ ЗОВЛОГО ТОНШИХ ХЭРЭЭ ШИГ БОЛЖ

2021-01-08 27

Монгол улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл үндсэндээ зогсоод байна. Тэдэнд төрөөс ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор, боломж гаргаж өгсөнгүй. Гэтэл өнөөдөр БНСУ-ын ерөнхий сайд ЖДҮ, бизнес эрхлэгчдийнхээ нөхцөл байдлыг ярьж байгаад нулимс унаган нөхцөл байдал хүндэрч байгаад уучлал хүслээ. Цаашдаа бүх боломжит байдлаар тэднийгээ дэмжихээ илэрхийллээ. Японд бол нөхөн төлбөрөө төлөөд, сул зогссон үеийн ажилчдын цалин, үйлчилгээний байгууллагуудын орлогыг нь бодоод өгчихөж байна. Харин Монголын төр бүлх залгичихсан гөлөг шиг гүлдийстэй хэвээрээ. Эсрэгээрээ цар тахлын үед ард иргэдээс цугласан хандивын мөнгөөр албадын дарга нар өөрөө өөрсдийгөө шагнаж урамшуулсан шиг, оочер дайрч хил дамнан ниссэн шиг арай л хэтэрцгээж байна. Ямба нар дарга нарт ядуурал та нарт гэсэн төрийн бодлого нэвт харагдаад байна. Нэмж хэлэхэд БНСУ-ын төрийн албан тушаалтнууд цалин урамшууллаасаа татгалзаад байгаа юм. Монголын мундагтнууд зуданд зоолох нохой шиг зовлого зулгаах тас шиг ч авирлах юм.

Холбоотой мэдээ