ЦАГ АГААРЫН ТЕМПЕРАТУР КОРОНАВИРУСЫН ЦАР ТАРХАЛТАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

2020-12-30 35

COVID-19-ын халдвар авсан  өвчтөнүүдийн тоо  өвлийн  улиралд илүү нэмэгддэг нь агаарын темпетуртай салшгүй холбоотой ажээ.Судлаачидын үзсэнээр нарны туяа болон цаг агаарын нөхцөл байдал  вирусын идэвхжилтэнд нөлөөлдөг юм. Судалгааны дагуу агаарын дуслуудад вирус шингэн үлддэг боловч хэтэрхий хүйтэн  эсвэл хэтэрхий халуун уур амьсгалд  эдгээр  идэвхтэй вирус бүхий агаарын дуслууд удаан хугацаанд агаарт тогтуун байж чаддаггүй байна. Шинжээчид  цаг агаарын үзүүлэлтийг   судалсаны дараа чийгшилтийн тоо 60 -90% байх болон  – 3°C -аас 13°C- ын темпетурт  вирус агаарын дусалд идэвхтэй үржиж хурдан халдварладаг. Түүнчлэн өвлийн улиралд чийгшил 80% байдаг болохоор вирусын халдвар тархах эрсдэл их байдаг байна Иймээс байшин болон гэрийн уур амьсгалд гадаа байснаас илүү вирус идэвхтэй байдаг. Харин гадаа гарч эсвэл гэрийнхээ агаарыг сэлгэхэд салхи агаарын дусалд шингэсэн вирусыг хөөж өгдөг учраас   халдвар удаан тархана.     Европын орнуудад  эхний  COVID-19-ын цар тахалын үеэр энэхүү судалгааг хийсэн байна. Цаг агаар дулаахан буюу тааламжтай Итал,Испани, Франц зэрэг орны мужуудад коронавирусаар нас барагчидын  тоо илүү их байжээ. Түүнчлэн судлаачид нарны ягаан цацраг туяа  их байхад  коронавирусын халдвар удаан байдаг гэж үзсэн байна. Харин хөл хорионы үед бас өвлийн улиралд нарнаас  авах витамин D дутагдсанаас иргэдийн дархлаа сулардаг.Иймээс ч өвлийн улиралд ханиад томуу туссан иргэдийн тоо нэмэгддэг юм.  Мөн шинжээчдийн үзсэнээр коронавурис бага  зэргийн өөхлөг бүрхүүлтэй тул гадаргуу дээр болон чийглэг эд зүйлд наалдан үлдэж халдварладаг байна. Хятад улсын Бээжин хотод коронавирусын судалгаа хийсэн бөгөөөд хөлдөөсөн бараа бүтээгдэхүүнд  COVID-19-ын халдвар илрүүлжээ.

Холбоотой мэдээ