ДОНАЛД ТРАМП ЦАГААН ОРДНЫГ ОРХИХЫН ӨМНӨ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАГААТГАЛЫГ ДУРААРАА ҮЗҮҮЛЖ, ХУУЛЬ БАТАЛЛАА

2020-12-30 110

АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп   2016 оны  сонгуулийн арга хэмжээг зохион байгуулсан дарга Паул Манафорт болон өөрийн туслах байсан Рожер Стон нарыг улс төрийн гэмт хэргээс  12 сарын 24- нд цагаатгасан байна.  Паул Рожер  Ерөнхйилөгчийн  сонгуулын үеэр Доналд  Трампын хамтрагчид бас Орос улстай хамтран зохиосон улс төрийн  гэмт хэрэгт хувилдаанд оролцсон  бөгөөд 7 жил гаруй хоригдох ял авсан байжээ. Мөн Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын албанд ажилладаг байсан өөрийн зөвлөх Микаел Флиныг  өнгөрсөн 11 сард энэ хэргээс цагаатгасан юм.

 Түүнчлэн түүний хүргэн ба зөвлөх Шарл Күшнэр  2004 оны санхүүгийн татвар төлөөгүйн улмаас 2 жил шоронд хоригдох ёстой байсан боловч Ерөнхийлөгчийн цагаатгал хүртсэн.Вагдад хотод 2007 онд  Иракын 14 иргэнийг хөнөөсөн гэх  гэмт хэрэг холбогдсон 4 хамгаалагчидыг Доналд Трамп цагаатгасан юм. Эдгээр хамгаалагчид аюулгүй байдлын байгууллага  Блакватерт ажилладаг байсан боловч Багдад хотод гэмгүй иргэд сууж явсан машиныг дэлбэлсэн гэмт хэрэг үйлдсэн байжээ.Ерөнхийлөгч Доналд Трамп 1 сарын 20-нд суудлаасаа огцрохын өмнө өөрийн хүүхдүүд болон хувийн өмгөөлөгч Рүди Гиалиниг цагаатгахаар төлөвлөсөн байна.Тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшихдээ үйлдсэн улс төрийн гэмт хэрэгээсээ бултахын тулд удахгүй өөрийгөө ч цагаатгахдаа бэлэн байгаа юм.

Парламентын гишүүдийн  12 сарын 22-нд өргөн барьсан COVID-19- ын цар тахалын үед төрөөс  үзүүлэх яаралтай тусламжийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэгээ зурахаас татгалзсан юм.Төрийн тэргүүн “ Би Парламентын гишүүдэд энэ хуулийн төслийг өөрчлөхийг зөвлөж байна. Гэр бүлд өгөх тусламжыг 600 доллар биш  харин 2000 эсвэл 4000 доллар болгож нэмэхийг хүсэж байна. Мөн энэ хуулийн хэтэрхий үнэтэй зардал гаргах болон хэрэггүй гэсэн хэсгүүдийг өөрчлөхийг шаардаж байна.” хэмээн хэлсэн. Энэхүү хуулийн төсөлд COVID-19- ын цар тахалын үед төрөөс  үзүүлэх яаралтай тусламжаас гадна Америкын соёлын байгууллагуудийг дэмжих болон Пакистан улсын ардчилалыг дэмжих хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх сая сая долларын зардалыг дурьдсан байна.

 Харин Ерөнхйилөгчийн суудалд удахгүй залрах Жозеф Вайядан  хэрэв Доналд Трамп энэ хуулийн төслийг батлахгүй бол үр дүн нь сүйрэлд хүргэнэ хэмээн  Бямба гаригт хэллээ. Учир нь АНУ-ын засгийн газраас үзүүлэх тусламжийн үйлчилгээний санхүүжилт 12 сарын 28нд дуусаж байгаа.Иймээс зоогийн газрууд,зочид буудлууд, нисэх онгоцны буудлууд зэрэг  үйл ажиллагаан зогссон салбарууд болон жижиг дунд үйлдвэрүүд эдийн засгийн хямралд илүү ихээр өртөхийг Жозеф Вайядан сануулжээ.  Ерөнхийлөгч  Доналд Трамп   COVID-19- ын цар тахалын үед төрөөс  үзүүлэх яаралтай тусламжийн тухай хуулийг эсэргүүцэж байсан боловч эцэст нь 12 сарын 28ны Даваа  гаригт баталсан байна.

Холбоотой мэдээ