Ц.Элбэгдорж: Битгий сандарцагаа. Би нэр дэвшихгүй

2019-12-20 274

УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хийгээд байна. Тус хуулийн төсөлд авлига албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээс гэм буруутай нь нотлогдвол нэр дэвшүүлэхгүй байх заалт тусгасныг чуулганы анхны хэлэлцүүлгээс дэмжлэг авсан. Харин Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар уг заалтаар багагүй маргалдсаны эцэст хасахаар болсон юм. Тэгвэл уг заалттай холбогдуулан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсандаа “Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуульд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад бай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!” хэмээн жиргэжээ.

  • Элбэгдоржоор монгол дутахгүи чамайг  шорон хүлээж байгаа шорондоо шорондоо орхыг хүлээгээд байж бай яарах хэрэггүй

Холбоотой мэдээ