
Сүүлийн өдрүүдэд АН-ын дотоод асуудал нилээд зөрчилдөөнтэй байсан. Тодруулбал, АН-ыг удирдах намын даргын бүрэн эрх Ц.Туваанд эсхүл С.Эрдэнэд байгаа гэх зөрүүтэй мэдээлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Тэгвэл энэ асуудал өнөөдөр нэг талдаа бүрмөсөн шийдэгдлээ.Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын хууль ёсны дарга С.Эрдэнэ намаа дахин удирдахаар болж өчигдрөөс эхлэн албан ёсоор намын тамга, тэмдэгээ гардан авсан байна. Ингэснээр АН бүрэн бүрэлдхүүнээрээ С.Эрдэнэ даргын мэдэлд хуулийн дагуу очиж ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Туваан намаасаа хөөгдөх эрсдлийг хүлээж хоцорлоо.
0 cэтгэгдэлтэй