Их Британи: Үнэтэй төлбөр төлөхөөс татгалзаж буй оюутнуудын эсэргүүцэл

2020-12-22 59

Их Британид  Их сургуулийн төлбөр болон  түрээсийн мөнгөө багасгахын тулд оюутнууд эсэргүүцэж байна. Тус улсын Их сургуулийн төлбөр их үнэтэйд тооцогддог байна.  Оюутнууд  жилдээ 10000 еврогийн төлбөр төлдөг. Энэ нь европын бус орны оюутнуудын сургалтын төлбөрөөс  2 эсвэл 3 дахин их ажээ.Мөн  Их Британы оюутнууд  дотуур байранд байвал  сардаа 1000 евро төлдөг бөгөөд жилдээ нийт 55000 евро зээлж өрөнд ордог байна. Харин Америкт  оюутнууд ойролцоогоор  жилд 30000 евро зээлдэг.

Сургалтын төлбөр өндөр байгаа нь  Их Британы засгийн газар 2012 хойноос Их сургуулиудад  төрөөс дэмжлэг  үзүүлэхээ болисоны улмаас Их сургуулиуд  жилийн орлогын талыг оюутнуудын элсэлтийн мөнгө болон дотуур байрны түрээсээс авдаг болжээ. Төрөөс тусламж үзүүлэхгүй болсоноор Их сургуулиуд  санхүүжүүлэлтийнхээ эх үүсвэрийг өөрсдөө олох ёстой болжээ. Жишээ нь  Sussex Их сургуулын санхүүжүүлэлтийн 70%нь  оюутнуудын төлбөрөөс авдаг байна.  Харин  тус Их сургуулийн дэд захирал Ришар Фоллет “ Бид COVID-19-ын халдвар гарч оюутнууд дотуур байрандаа ирээгүй үед тэднээс түрээсийн мөнгө аваагүй мөн гадаад оронд дадлага хийхээр явсан оюутнуудад тусламж үзүүлсэн. Түүнчлэн тооцоолоогүй зардалууд  энэ хямралын үед гаргах хэрэгтэй болсон тиймээс оюутнууд ч бас ойлгох хэрэгтэй учир нь Их сургуулиуд ч бас их хэмжээний зээл авдаг” хэмээн хэлжээ.

COVID-19 гарсанаас хойш оюутнууд дотуур байранд байж зайнаас хичээлүүддээ оролцсон. Их  сургуулиудын зоогийн газар, спортын төв зэрэг газрууд хаалттай хэдий ч оюутнууд тус газруудын  үйл ажилгаанд их хэмжээний мөнгө  төлдөг байна. 100 гаруй  оюутнууд  сургалтын  өндөр төлбөр төлөхгүйн тулд эсэргүүцэн жагсаж  зарим нь дотуур байрны түрээсээ төлөхөөс татгалзаж байгаа юм. Их Британиы Манчэстэр  хотод   хөл хорионы үед төрөөс тусламж үзүүлэхгүйгээр тусгаарласныг оюутнууд 11 сард эсэргүүцжээ. Оюутнуудын энэ жагсаалын  дараа  Их Британы  засгийн газраас  хичээлийн жилийн эхний ээлжинд  дотуур байрны түрээсийг 30 %–иар  багасгах арга хэмжээ авав.

Гэвч  засгийн газрийн энэ шийдвэр амжиргааны төвшинөөс доогуур амьдардаг  өрх айлын  оюутан хүүхдүүдийн  хувьд хангалттай биш хэмээн тэд үзжээ. Иймээс оюутнууд  ирэх оны  1-р сард үргэлжлүүлэн жагсах юм байна.

Манчэстэр Их сургуулийн оюутан Файнлий Гор “ Бид  бухимдаж байна учир нь Их сургуулиуд ашгийн байгууллагууд болж байна тиймээс бид үүнийг өөрчлөхийн тулд улс даяар бүх оюутнуудыг эсэргүүцэн  жагсаасай гэж хүсэж байна” гэж хэлэв.

Их Британы  Оксфорд, Харвард зэрэг 20 гаруй томоохон сургуулиудын оюутнууд төрөөс санхүүждэг ирээдүйн улсын Их сургуулиудтай болохын төлөө  ирэх онд эсэргүүцэн жагсахаар болжээ.

 

Холбоотой мэдээ