Европын орнуудад вакциныг хамгаалалттай тээвэрлэн хийж эхэлнэ

2020-12-22 153

Европын холбооны коммис 2020 оны сүүлээс өмнө  харъяа улс орнууддаа  вакцинжуулалтыг эхлүүлэхийг  Даваа гаригт зөвшөөрсөн бөгөөд   Pfizer болон BioNTech компануудын вакциныг хийж болохыг батлав. Түүнчлэн эм тариа нийлүүлэгч европын байгууллага  Америкт  болон Их Британид хийгдсэн вакцинийг зах зээлд зарахыг зөвшөөрсөн юм. Тус байгууллага Pfizer  болон BioNTech үйлдвэрүүдийн вакциныг нарийн аргаар гаргаж авсан тул шинээр хувиралд орсон коронавурисын эсрэгч адилхан 95%  үр дүнтэй гэж үзжээ.

Pfizer ба BioNTech компануудын вакциныг 12 сарын 26 -нд Европын улс хооронд  тээвэрлэж эхлэх  бөгөөд   2021 оны  9-р сар хүртэл  200 сая шил вакциныг үргэлжлүүлэн тээвэрлэхээр захиалсан байна. Европын холбоо нийт 300 сая вакцин захиалахдаа нийт 4,65 тэрбум евро зарцуулж, нэг шил вакцинд 15,50 евро төлжээ . Цагдаа нарын өндөр хамгаалалтай вакцины тээвэрлэлтийг  хийх бөгөөд тээвэрлэлтийн үед жолооч  удаан хугацаагаар зогсож амрах боломжгүй юм. Учир нь васкиныг тээвэрлэхдээ – 70 градусд байлгах ёстой.

Тээвэрлэлтийг өндөр хамгаалалттай хийж байгаа шалтгаан нь  вакцины эсрэг тэмцэгчдийн халдлага,хулгай дээрэм болон террорист халдлагаас сэргийлэх юм.

“INTERPOL” компаны ерөнхий нарийн бичиг  Жүрген Стокын “ Вакцин бол 2021 оны шингэн АЛТ, ирэх онд  тараах хамгийн нандин зүйл юм. Гэмт хэргийн бүлгүүд болон мафууд аль хэдийн сайн  бэлдчихсэн байгаа”гэж хэлэв.

12 сарын 27,28,29-нд коронавирусын эсрэг  вакциныг Европын холбооны 27 оронд  зэрэг хийж эхлэнэ. Франц улсад  нэн даруй эхний  вакцинжуулалтанд  эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон өндөр настнууд хамрагдана.

 

Холбоотой мэдээ