СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

2020-12-18 52
БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хороололд хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, 12 дугаар сарын 17-18-ныг шилжих шөнө иргэн Б нь иргэн Д-ийн хамт ахуйн хүрээнд архиджээ. Ингэх явцдаа үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж иргэн Б-нь Д-ын хүзүүн тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон байна. Гэмт этгээд болох Б нь БЗД-ийн 25-р хороонд оршин суух хаягтай бол хохирогч, талийгаач Д-ны СБД-ийн 19- хороонд оршин суух хаягтай юм байна. Тус хэрэг шөнийн 00 цагийн орчимд үйлдэгджээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тэгвэл хүн амины энэ хэрэгт эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл зааснаар 8-15 жил, хүндрүүлэх нөхцөлтэй бол 12-20 жилээр тус тус ялаар шийтгэдэг байна. Ер нь архи согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрөл үйлчилж эхэлснээр ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Иймд ард иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сануулж байна…

Холбоотой мэдээ