“Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ

2020-12-17 71

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ.

Галын дуудлагыг 12.16-ны өдрийн 07:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ