СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрөв, зургаан настай хүүхдүүд гэртэйгээ шатаж, энджээ

2020-12-17 71

Өчигдөр хоёр хүүхэд  гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 14:27 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж, 30 минут ажиллаж түймрийг унтраажээ.

Харамсалтай нь уг гал түймэрт 4 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ