ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХК-ЫН ЗАХИРАЛ 79 мянган төгрөгний тамгаа 6,9 сая төгрөгөөр хийлгэжээ

2020-12-09 312

М.Ганбаатар захиралтай “Таван толгой түлш” ХХК төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж 79 мянган төгрөгийн үнэтэй тамгыг 6.9 сая төгрөгөөр хийлгэсэн байж болзошгүй баримтыг Шилэн дансны мэдээлэлд тулгуурлан ил болгож байна.

Тамга тэмдэг үйлдвэрлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Зааг сервис” ХХК-иар төрийн байгууллагууд 79 мянган төгрөгөөр тамгаа хийлгэдэг болохыг дараах баримт баталж байна.

Гэтэл М.Ганбаатар захиралтай “Таван толгой түлш” ХХК тус компанид 6.9 сая төгрөг шилжүүлж тамга хийлгүүлжээ. Үүнийг “Таван толгой түлш” ххк 2019 оны 10-р сарын 17-ний өдөр “Зааг сервис” ХХК-ийн дансанд “Тамганы төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн б сая 900 мянган төгрөгийн Шилэн дансны баримт баталж байгаа юм.

Эх сурвалж: newstv.mn

Холбоотой мэдээ