ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ 14 ХОНОГТ 152 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

2020-11-27 57

Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Тэгвэл энэ 14 хоног эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас 3500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан цахимаар судалгаа авчээ. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэж хариулсан байна. Энэ сарын 12-ны өдрөөс хойш ‼️152 мянгаар ажлын байр хорогдсон байна. Хэрэв хөл хориог он дуустал үргэлжлүүлбэл нэмж ‼️430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна.

Холбоотой мэдээ