УОК: Хөл хориог дахин сунгах эсэхийг Ням гаригт шийдвэрлэнэ

2020-11-27 152

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сары 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар УОК-ын өчигдрийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад “Энэ долоо хоногийн сүүлээр, Ням гарагт Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа хөл хориог сунгах эсэх талаар тодорхой мэдээлэл өгнө. Эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлах хугацаа нь энэ долоо хоногийн сүүлээр гэсэн үг. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулсан юм.

Холбоотой мэдээ