Иргэдийг нутаг буцаахад 300 сая төгрөг зарцуулна

2020-11-26 60

Нийслэлд гацсан иргэдийг ирэх сарын 1-нээс эхлэн орон нутаг руу буцаах шийдвэр гарсан. Энэ ажиллагаа 10 хоног үргэлжилнэ. Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ ажиллагааг хариуцаж ажиллаж байна. Иргэд гэртээ харихаас өмнө заавал шинжилгээ өгсөн байна. PCR шинжилгээний өртөг 150 мянган төгрөг байдаг. Гэхдээ орон нутгийн иргэдийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Засгийн газраас нийт 300 сая төгрөгийг иргэдийг гэрт нь хариулахад зарцуулахад төлөвлөжээ. Мөн хот хоорондын тээврийн үнэ нэмэгдэхгүй гэж мэдээлэв.

Холбоотой мэдээ