Голомт банк зээлдэгч нараа өрийн дарамтаар далайлгав

2020-11-25 87

Монгол Улсын Засгийн газраас арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлөлтийг ирэх 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулсан. Гэвч бодит байдал дээрээ арилжааны банкуудаас иргэдэд сэтгэл зүйн дайралт, дарамт ирэх болжээ.

Тухайлбал, “Голомтбанк” зээлдэгч харилцагч нартаа хандсан зөвлөмждөө “Та зээлээ төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй бол хойшлуулахгүйгээр төлөхийг зөвлөж байна. Орон сууцнаас бусад зээлийн төлөлтийн хойшлуулах нь хүү үргэлжлэн бодогдох, үндсэн ба хүүн төлбөрүүд бодогдон төлөх дүн өсөх, ирээдүйд өрийн дарамт нэмэгдэнэ” хэмээх утга бүхий зүйлийг бичжээ.

Хөл хорионд орсны улмаас банкны эргэн төлөлт бүү хэл, хоногийн хоолоо яаая гэж байхад “Голомт банк” төр засгийн шийдвэрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн иргэдийг айдас хүйдэст автуулж байна.

Зуд болоход нохой цадна, зовлон болоход лам цадна гэдэг. Үүн шиг үндэсний арилжааны банк болох “Голомт” хөл хориог ашиглаж, хүүгээс хүү бодох арга саам сүвэгчилж байгаа нь иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байна.
Дашрамд дуулгахад, өрийн дарамтад унасан эсвэл мөнгөний гачигдлын байнгын дарамтан доор явдаг хүмүүсийн сэтгэн бодох чадвар нь ойролцоогоор 13 IQ пунктээр буурдаг болохыг Канадын хэсэг эрдэмтэн судлаачид судалгаа, туршилтууд явуулсны эцэст дээрхи дүгнэлтийг гаргажээ.

Энэ тухай Science сэтгүүлд өгүүлэхдээ, хүний шүүн тунгааж бодох, логиктой уялдуулан сэтгэх чадвар нь өдөр бүр хаанаас мөнгө олж өр зээл бусад төлбөрөө төлж гэр бүлээ тэжээх вэ гэсэн зорилгуудыг өдөр бүр алхам тутамдаа шийдэж байх зайлшгүй шахаанд орсны дараа ихээхэн буурдаг ажээ.

 

ЭХ СУРВАЛЖ  TAC.MN

Холбоотой мэдээ