Халдвар авсан нэг өвчтөнийг эмчлэх өртгийн зардал 8 сая төгрөг болж байна

2020-11-25 70

Цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн халдвар авсан хүнийг эмчлэхэд 8 сая төгрөгийн зардал гарч байна гэх мэдээлэл түгсэн юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодорхой мэдээлэл өглөө. Тодруулбал,

“Эмчилгээний зардлыг хоёр утгаар нь ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, тухайн хүнд зарцуулсан эмийн зардал. Эмийн зардал тухайн өвчтнүүдээс хамаарч янз бүр гарч байна. Тодруулбал, зарим хүнд 260 мянган төгрөг, зарим өвчтөнд 300 мянга, заримд нь 800 мянган төгрөгийн эмийн үйлчилгээ үзүүлж байна. Эмийн зардал нь тухайн хүний биеийн байдлаас хамаарч өөр өөр байгаа юм.

Харин хүмүүсийн хэлээд буй 8 сая төгрөг бол нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тооцоолол. Жишээ нь хэрэглэсэн эмчилгээний эмийн зардал, лабораторийн шинжилгээний зардал гэх мэт.

Нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа “PCR” шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр PCR шинжилгээний урвалж оношлуурын зардал орно гэсэн үг. Мөн нэг өвчтөн дээр эмч, сувилагч орох бүртээ хамгаалах хувцас хэрэгслээ сольж байгаа. 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн ажиллаж байгаа. Тэр баг мөн 10-14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Энэ мэт зардлуудыг оруулж тооцсон тооцоолол гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ