ИРГЭН Д.МЯГМАРСҮРЭН ГЭМТСЭН ХЭРГИЙГ СОНГИНОХАЙРАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАЖ БАЙНА

2020-11-21 24
 Цахим орчинд иргэн Д.Мягмарсүрэнг цагдаа нар зодож хүнд гэмтээлээ гэсэн мэдээлэл 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гарч эхэлсэн бөгөөд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Цагдаагийн байгууллагын утсанд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 03 цаг 11 минутад иргэн “Б”-ээс “манай нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгахад 1980 онд төрсөн иргэн Д.Мягмарсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсныг эрүүлжүүлэх байранд хүргэн эрүүлжүүлсэн байна. Иргэн Д.Мягмарсүрэн нь эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа хэвлий хэсгээр өвдөж байна гэж эрүүлжүүлэх байрны эмчид хэлж түргэний эмчид үзүүлэн улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн хэвлийн хөндийн мэс засалд орсон ба одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Эмчийн хэлснээр биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг хэргийг Сонгинохархай дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас анх Д.Мягмарсүрэнгийн гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэх үе, эрүүлжүүлэх байранд байх үе зэрэг бүх үйл явдал камерын бичлэгт баримтжуулагдсан байна. Дээрх камерын бичлэг болон гэр бүлийн гишүүдийн тайлбараар Д.Мягмарсүрэнг цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдож байгаа юм байна. Харин уг үйл явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ” гэж худал мэдээллийг цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Холбоотой мэдээ