Говьсүмбэр аймгийн хэмжээнд 14:00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр боллоо

2020-11-18 20

Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,

  • Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
  • Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
  • Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна. Мөн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолтыг хийхээр болжээ.

Холбоотой мэдээ