Хүүхдийн 100000 төгрөгийг өнөөдрөөс харилцах данс руу нь шилжүүлнэ

2020-11-17 36

Монгол Улсын Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхлэхийг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож 2021 оны төсөвт  864 тэрбум төгрөг суулгасан юм.

 

Холбоотой мэдээ