Теле хичээлийг Үндэсний телевизийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

2020-11-13 32
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн бөгөөд дараах хуваариар гаргаж байна.
  • Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз
  • 1 дүгээр анги 25 дугаар суваг телевиз
  • 2 дугаар анги C1 телевиз
  • 3 дугаар анги Эх орон телевиз
  • 4 дүгээр анги UBS телевиз
  • 5 дугаар анги ETV телевиз
  • 6 дугаар анги TV5 телевиз
  • 7 дугаар анги Боловсрол телевиз
  • 8 дугаар анги TV8 телевиз
  • 9 дүгээр анги TV9 телевиз
  • 10 дугаар анги SBN телевиз
  • 11 дүгээр анги Eagle телевиз
  • 12 дугаар анги Монгол HD телевиз
  • ЭЕШ-ын бэлтгэл ТМ телевиз
  • Тусгай хэрэгцээт боловсрол СҮЛД телевиз, VTV телевиз
  • Насан туршийн боловсрол STAR телевиз
Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB-ийн нэгдүгээр суваг, MNB Монголын мэдээ, MNB Спорт, MNB Гэр бүл сувгуудаараа теле хичээлийг ажлын өдрүүдэд гаргаж байна. Ингэхдээ бусад телевизээр гарсан хичээлийг нэг хоногийн дараа давтан үзүүлэх юм. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хичээлийг дараах хуваариар нөхөн үзээрэй.

Холбоотой мэдээ