УОК: ХУВИЙН АВТОМАШИНААРАА ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

2020-11-13 29

Улс орон даяар явагдаж байгаа Бэлэн байдлын зэрэглэлийн дагуу хөл хорио тогтоон, нийслэлд автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.Үүнтэй холбогдуулан зөвшөөрөгдсөн буюу хязгаарлалтад багтаагүй салбарын ажилчид хувийн машинтайгаа зорчиход хүндрэл үүсч, нийтийн тээврээр зорчихыг шаардсанаар бөөгнөрөл, бухимдал үүсэх тохиолдол гарсан. Тэгвэл уг асуудлаар УОК-ийн дарга Я.Содбаатар “Жагсаалтад багтсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа. Мөн энэ байгууллагуудын ажилчдыг хувийн унаагаараа бичиг баримтаа шалгуулан зорчихыг зөвшөөрнө. Түүнээс нийтийн тээврээр зорч, машинаа тавиад алх гэсэн шаардлагыг тавиагүй. Ингэх ёсгүй юм” гэлээ.  Түүнчлэн нийтийн тээвэр болон олон нийтийн газрууд, зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж эхэлснийг тэрбээр мөн тодотгож байв.

Холбоотой мэдээ