УОК:Халдварын ойр, дам хавьтлыг бүрэн тогтоож дууслаа

2020-11-13 28

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.13/ хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Энэ талаар дөнгөж сая /20:30 цаг/ олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Өнөөдөр нийт 92 хүн эмчлэгдэж байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Засгийн газрын ээлжит хуралдааныг хийлээ. Тодорхой чиглэл, үүргийг өгсөн.

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Одоогоор хүнсний дутагдалд орсон асуудал гараагүй байна. Өнөөдөр 407 тонн махыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. Жирийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж ажиллаж байна. Хүнсний тээврийн авто машины асуудлыг зохицуулалтыг хийсэн. Маргааш өглөөнөөс тууз нааж тусгай зөвшөөрлийн бичиг олгож байна. Эмзэг бүлгийн иргэд болон дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангана. Хүнсний талон авдаг 100 гаруй мянган өрх бий. Тиймээс өнөө, маргаашдаа багтаж дансанд нь хүнсний толаны мөнгийг нь шилжүүлнэ” гэж ярилаа.

Түүнчлэн “Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоосон. Эм, эмнэлгийн асуудлыг бүрэн хяналтдаа байлгах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Нөөцийг бүрэн бүрдүүлсэн, дутагдал гарах зүйл байхгүй. Нэн шаардлагатай байгаа оношлуур зэргийг өнөөдөр татаж авлаа. Сэлэнгэ аймаг руу хүргэж байна. Түргэн оношлуурын хангамж хангалттай байна. Халдварын шинжилгээ авах 11 цэгийг нээсэн. Дам хавьтлын 2000 гаруй иргэний шинжилгээг маргааш авна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоосон. Шуурхай штаб ажиллаж байна. Сэлэнгэ аймагт гарсан халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлоод дуусаж байна. Шинжилгээ авч эхэлсэн. Эмнэлгийн зарим үйл ажиллагааг зогсоосон. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж нээж эхэлж байна

Нийтийн тээвэртэй холботой асуудал өглөөнөөс хойш гарч байна. Хэд хэдэн чиглэлд үүрэг өгсөн. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, нэг автобусны хүний тоог хязгаарлах, хүн хоорондын зайг бариулах үүрэг өгсөн. Нийтийн тээврийн явж байгаа хугацааг богиносгож магадгүй. Хувийн унаагаар явахгүй, нийтийн тээврээр яв гэж шаардлага тавиагүй. Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн унаатай хүн унаагаараа явна. Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн” гэв.

Холбоотой мэдээ