Халдварын ХОЁР ТОХИОЛДОЛ нэмж бүртгэгдлээ

2020-11-13 26

ЭМЯ-аас “Ковид-19”-ын талаар ээлжит мэдээллийг өгч байна. (2020.11.13-ны 17:00 цагийн байдлаар) Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. Өглөө 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр тохиолдол шинжилгээгээр нэмж батлагдлаа. Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдол буюу ачаа тээврийн жолоо хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ингээд нийт долоон хүн халдварлаад байна. Хоёр дахь нь 2020 оны аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүн ба түүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Монгол Улсад коронавиурсээр халдварласан тохиолдол нийт 414  боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 92 хүн байна” гэв.

Холбоотой мэдээ