Монгол улс автобензины 30 хоногийн нөөцтэй

2020-11-13 20

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд автобензины 30 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Харин дизель түлшний нөөц бага байгаа ч багагүй хэмжээний дизель түлш ОХУ-аас ачилт хийгдэж, замд явж байгаа юм байна.Цагааннуурын боомтоор сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахууны тээврийг нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан. Үүнтэй адил баруун бүсийн шатахуун хангамжид голлох үүрэг гүйцэтгэдэг Боршоо хилийн боомтоор сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ