ИРГЭД ГЭРТЭЭ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭГЭЭ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ВЭ?

2020-11-13 29

ЭМЯ-наас өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөгөө гаргасныг хүргэж байна.

Өрх гэрт

• Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах

• Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)

• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх

• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх

• Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх

Холбоотой мэдээ