40 ШУУДАЙ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ НҮҮРСЭЭР ДАЛДЛАН ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

2020-11-13 22

Гаалийн Ерөнхий газрын харьяа “Гашуунсухайт” дахь хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн чулуу, ургамлыг гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчил гарлаа.Тухайлбал, “Гашуунсухайт” дахь боомтоор энэ сарын 9-10-ны өдрүүдэд  нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчиж явсан тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай малын хатаасан өлөн, 30 уут байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Гэмт хэргийн шинжтэй энэхүү зөрчлийг гаалийн ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ