Чингэлтэйд дархлагдсан М.Оюунчимэгийн ээлжит шахаа амжилттай болов

2019-12-18 208

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хурал энэ сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. Чингэлтэй дүүргийн намын хорооны нийт 89 гишүүн оролцсон уг хурлаар намын хорооны даргыг сонгох сонгууль болсон юм.

Нээлттэй, чөлөөтэй нэр дэвшилт явагдахад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг намын гишүүд нь дуу нэгтэй нэр дэвшүүлсэн. Улмаар нийслэлийн тэргүүлэгчид хуралдаж, 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг сонголоо.

Чингэлтэй дүүргийн төлөөлөгчид болон Намын бага хурлын гишүүд асуудал дэвшүүлэн, санал бодлоо хуваалцсан уг хурлыг тус хорооны дэд дарга Л.Ариунтуяа удирдаж, нарийн бичгийн даргаар Б.Мөнхбат ажилласан байна.

УИХ-н гишүүн Т.Аюурсайханыг  тус дүүргийн намын дарга болоход  УИХ-н гишүүн М.Оюунчимэгийн хичээл зүтгэл “хор” их байсан талаар бор шувуу ниссээр байна.

Холбоотой мэдээ