Ч.Хүрэлбаатар: Халдварыг дотроо алдсан нь эдийн засагт бүх тал дээр нөлөө үзүүлнэ

2020-11-13 25

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм.

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн эцсийн хэлэлцүүлгийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын халдвар дотооддоо тархвал эдийн засагт бүх тал дээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Удахгүй ямар хэмжээнд яаж нөлөөлөх нь тодорхой болчих байх гэж бодож байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг энэ цаг үед нэмж өгөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс тухайн цаг үеэс шалтгаалж өөр арга хэмжээ аваад явах болно” гэж ярилаа.

Холбоотой мэдээ