Гэр хорооллын хөгжлийн намын дарга Э.Бат-Үүл

2019-12-18 422

доогоос хоёр жил орчмын өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан, Монгол Улсын Баатар, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн туслах, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хэсэг залуус хамтран “Гэр Хороолол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, үе үе Нийслэлийн төв талбайд жагсаал хийх болсон билээ.

Улмаар уг хөдөлгөөнөөс Гэр Хороолол Хөгжлийн Нам байгуулагдсан юм. Уг хөдөлгөөний сүлд дууг хүртэл Э.Бат-Үүлийн хамгийн дуртай Монгол хамтлаг болох “A Sound” дуулсан.

Тэгвэл уг хөдөлгөөн ба намтай холбоотой хоёр үйл явдал саяхан болов.

Энэ нь нэгдүгээрт Гэр Хороолол Хөгжлийн Нам нь Монголын Ногоон Намтай хамтран ажиллахаар болж, албан ёсоор намуудын удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажуулах явах явдал байлаа.

Ингэснээр хэрэв УИХ-ын 2020 оны сонгуульд  Монголын Ногоон Нам, Гэр Хороолол Хөгжлийн Намтай эвсэл байгуулж оролцвол саналын хуудсанд дээрээсээ 3-т бичигдэнэ гэсэн үг. Учир нь Монголын Ногоон Нам нь Улсын Дээд Шүүхэд 3-т бичигддэг Монголын улс төрийн ууган намуудын нэг.

Хоёрдугаарт гэвэл 12 сарын 13-нд “Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье” сэдэвт Гэр хорооллын иргэдийн дөрөвдүгээр чуулган болов.

Уг чуулганаар хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг чөлөөлж, оронд нь Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийг “Гэр Хороолол” хөдөлгөөний тэргүүнээр сонгосон юм.

Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл хэрэв НИТХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орох буюу эс бөгөөс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өөрийн намаа удирдаж, санал хуваана гэдэг мессежээ АН-ын удирдлагуудад өгч буй бололтой.

Хэрэв Э.Бат-Үүл Гэр Хорооллын Хөгжлийн Намаа удирдан, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцвол АН-ын саналыг Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ихээхэн хэмжээгээр хуваах магадлал үнэхээр ч их билээ.

sonin.mn

Холбоотой мэдээ