Бразил улс “ноцтой гаж нөлөө илэрсэн” гэсэн шалтгаанаар Хятадын вакцины туршилтыг зогсоожээ

2020-11-11 85

БНХАУ-ын “Sinovac Biotech” компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтыг Бразил улс зогсоож буйгаа мэдэгдлээ. Бразилийн Эрүүл мэндийн яамны ажилтан Анвисагийн хэлж буйгаар туршилтад хамрагдсан хүнд ноцтой гаж нөлөө илэрсэн учир вакцины гуравдугаар шатны клиник туршилтыг зогсоосон гэж мэдэгдсэн байна. Гаж нөлөө өнгөрсөн аравдугаар сарын 29-нд бүртгэгдсэн бөгөөд үүнээс өөр албаны ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Тус вакцины гуравдугаар шатны туршилт Бразилаас гадна, Индонези, Турк улсуудад хийгдэж байгаа. Одоогоор тэдгээр улсаас вакцины туршилтыг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Эмнэлзүйн туршилтыг түр зогсоох явдал нь өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Тухайлбал,  өнгөрсөн есдүгээр сард Их Британид туршилтад оролцогчид гаж нөлөө илэрсний улмаас туршилтыг түр хугацаагаар зогсоож байсан юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ