БШУЯ: Өнөөдрөөс теле хичээл эхэлнэ

2020-11-11 33

Улсын Онцгой Комиссын өнөөдрийн /2020.11.11/ 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд өнөөдөр  14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарах юм. 

Хичээлийн дэлгэрэнгүй хуваарийг БШУЯ албан ёсны пэйжид хуудсандаа удахгүй оруулах аж. Дашрамд дурдахад, хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулах бөгөөд үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй юм байна.

 

Холбоотой мэдээ