Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүчингийн хэрэгт холбогдсон уу

2020-10-30 357

Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг хүчингийн хэрэгт холбогдсон гэх таагүй мэдээлэл цацагдах болжээ.

Тэгвэл энэхүү хэрэг явдлын ээдрээ тайлагдсан байна. Энэ нь Н.Түвшинбаяр аваргад огт хамаагүй бөгөөд хамт явсан хүмүүс дунд нь үүссэн асуудал байсан гэнэ.

Н.Түвшинбаяр аварга нь хувь хүний хувьд төлөвшсөн, үлгэр жишээ сайхан гэр бүлтэй, улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн аварга билээ. Аварга маань МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажилд очоод удаагүй байгаа ба урд өмнө нь ямар нэгэн элдэв таагүй асуудалд орооцолдож байгаагүй билээ.

Тухайн нөхцөлд үүссэн хэрэг явдлыг холбогдох байгууллага шалгаж байгаа бөгөөд үнэн мөн нь удахгүй тодорхой болох бөгөөд энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: asu.mn

Холбоотой мэдээ