Н.Алтанхуяг: Улс орныг дампууруулж, Монголын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж

2020-10-29 55

-25-р суваг ТВТанай нам сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж чадаж байна уу?
-Бид УИХ-д 11-үүлээ байна. Удахгүй яван чангарна.

-Та намын дарга байхдаа байраа худалдсан гэж үнэн үү? 
-Би тухайн үед Ерөнхий сайд байсан тул юун намын байр зарах манатай.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эгээд намын гишүүн боллоо. Та нэ талаар юу хэлэх вэ?
-Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж мөн. Би хүнтэй сөргөхгүй. Харин итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гурван сарын өмнө захидал бичсэн.
-Ч.Сайханбилэг уг нь захидал бичиж байхаар энд ирэх ёстой юм. Би найз нөхдийн харилцаанаас улс орны эрх ашгийг эхэнд тавина.

-УИХ 2021 оны улсын төсвийн талаар хэлэлцэж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Сангийн сайд 2021 оны улсын төсөв КОВИД-оос хамгаалах зорилготой гэж тодотгосон. Гэтэл тийм биш. КОВИД нэрээр улсын өрийг нэмж байна.  Ер нь өр зээлийнхээ талаар УИХ хаалттай хуралдах нь зөв. Камергүй үед хүмүүс үнэн зөвийг хэлдэг. УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай хуралдана гэсэнд баярлаж байна.

Байгалийн баялаг иргэдийнх байх ёстой гэдэгтэй би санал нийлнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай санал нийлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дангаараа эзэмших ёсгүй. Төр эзэн болох нь зөв. Гэхдээ эзэн боллоо гээд хүн бүрт 98 мянган төгрөг тараах нь буруу. Үүний оронд үйлдвэр барих нь зөв. Би баялгийг дээрэмдэх хүмүүсийг дэмжихгүй.

-“Ачит ихт” компанийн ззэн болох П.Цагаантай та ямар харилцаатай вэ?
-Энэ компани гаднаас 50 сая ам.долларын зээл авч, үйлдвэр босгосон. “Эрдэнэт”-ийн овоолгыг буюу баялгийг ашигладаг. Татвар цалингаа өглөө гэхэд л жилд 30 сая ам.долларын ашигтай ажилладаг айл шүү дээ. Гаднын зээлээ төлсөн. Харин одоо энэ компанийн тодорхой хувийг (34 хувь ) төрд буюу “Эрдэнэт” үйлдвэрт өгөх болжээ.

Itom.mn: Та намын даргад өрсөлдөх үү? Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү? 
-Би их сургуулийн багшаас намын ажилтан болсон хүн. АН-д олон ажил зүтгэсэн. Нам ялагдуулсан тул хариуцлагаа үүрч, хоёр жил ганзагын наймаа хийсэн. Тэгтэл намайг дуудаад Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Намын төлөө гутлаа цоортол явсан олон партизан бий. Бид үгээ чөлөөтэй хэлэх ёстой. Гэхдээ би хүнтэй хэрэлдье гээгүй шүү. Намын гишүүд дэмжвэл би эргээд намын гишүүн болно. Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ намын гишүүд шийднэ.

-Шүүхийн тухай хуулийн онцлох заалтууд юу вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Иймд Шүүхийн тухай хуулийг засах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүнтэй байсныг нэмнэ.  Учир нь өмнөх 5 гишүүнийг хэн томилов, тэдэндээ буцаад үйлчлээд байна гэж их харддаг шүү дээ.

-МАНАН одоо яаж ажиллаж байна вэ? 
-МАНАН бий. Үзэлцсээр л байна. Эрдэнэтийн 49 хувийг хар л даа. Төр 49 хувийг эзэмшигчтэй хэлэлцээ хийнэ гэнэ үү. Хулгайчтай хэлэлцээ хийдэг юм уу? 49 хувь Оросуудынх байсан шүү дээ. УИХ-аар хэлэлцэлгүй худалдан авалт хийж, хууль зөрчсөн.

25-р суваг ТВ: “Оюу толгой”-н гэрээг сайжруулна гэж Засгийн газар хэлдэг ч хэрэгждэггүй. 
-Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татх нь зөв гэж “Оюу толгой”-той гэрээ байгуулсан. Энэ гэрээнд засах зүйл их. Дубайн гэрээ байдлыг бүр дордуулсан. Засгийн газар яаж ажиллахыг би мэдэхүй байна. Рио Тинто ч юм бодож байгаа биз.

-Таны эрдэнэтүүдэд өгсөн амлалт биелэх үү? 
-Эрдэнэтийн хоёр овоолго бий. Үүнийг П.Цагаан гэдэг нөхөр ганцаараа авчихдаг. Хажууд нь амьдардаг иргэд нь хоосон. Нэг хүн очоод хамж болохгүй. Хонь бүтэн, чоно цатгалан байх ёстой. Баялгийг олборлох компанийн эзэмшлийн тодорхой хувийг хотын иргэд эзэмших ёстой. Энэ баялагт тулгуурлан бүхэл бүтэн хот барьсан шүү дээ. Ер нь бид баялгаа зөв ашиглах хамгийн сайн загварыг дагах цаг болсон. Үүний дараа хүмүүсээ ажилтай болгох, цалин нэмэх боломжтой. Би Ерөнхий сайд байхдаа Монгол хүн-2020 хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоо надаас ам асуудаг юм. Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил. Манай Засгийн газар бямба гарагуудад хуралддаг байв. Одоо Засгийн газар лхагва гарагуудад хуралдахаар УИХ-ын байнгын хорооны хуралтай давхцаад байдаг юм.

-Та АН-д жигүүр байгуулах уу?
-Би жигүүр мэтхэн байгуулах хүн биш. АН  том нам. Олон хүний хүсэл шингэсэн нам шүү. Би энэ намд их бадрангуй бодолтой нэгдэж байв.

-Улсын төсвийн хяналтгүй зарцуулалтын талаар та юу хэлэх вэ?
Би 2005 онд Сангийн сайд байхад Ч.Хүрэлбааатар манай яамны Төрийн нарийн бичгийн дарга, дуулгавартай залуу байв. Тэр жил бид хоёр ярилцаж байгаад Монгол Улсын төсвийг ашигтай болгож байв. Харин одоо хэрэггүй зардлаа бууруулахгүй байна. Шүүмжлэхээр урдаас буруу тайлбар хэлдэг.

Чингис бондын мөнгийг хуваарилахдаа манай сайд нараас гадна Ерөнхийлөгчийн зөвлөхүүд оролцон, зээл олгож байв. Эцсийн шийдийг Хөгжлийн банк гаргасан. Намайг энэ асуудалтай холбон их шалгасан. Манай сайд нарт ч бондоос идэх бодол байгаагүй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр үнэхээр мөнгөгүй болоод худалдав уу эсвэл шахалтаар худалдсан уу? 
-Засгийн газрын өр хаалттай хуралдааны дараа их тодорхой болно. Өнөөдөр Засгийн газрын нийт өр 7.9 тэрбум ам.доллар. Үүний 4.4 тэрбум нь Засгийн газрын гадаад өр. Ч.Сайханбилэгийн засгийн газрыг МАН-тай хамтарч байгуулсан. Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар байсан. Өр дарсан гэх атлаа гадаад өр буурахгүй байгаа юм. Н.Номтойбаяр, Ц.Гарамжавын зээлийг оруулж тооцож болохгүй. Тэд бол хувийн хэвшлийнхэн.

-“Оюу толгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо. Н.Багабанди гуай улиран ажиллах боллоо. 
-Арай үгүй  байлгүй дээ. Би Ерөнхий сайд болоод дуучин Ганболд, н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс буулгасан шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд гаднын хөрөнгө оруулагчдаас хол байх нь зөв. ТУЗ-д хэл усыг нь мэддэг, асуудлаа судалсан, мэргэшсэн хүн байх ёстой. Би Н.Багабанди дарга рүү би захидал бичнээ.

“Оюу толгой”-н 34 хувийг төр аваад их өрөнд орлоо гээд “Цагаан суварга”-ын 34 хувиас төр мөн л татгалзсан. Энэ уг нь буруу л байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

-Би намаасаа гараагүй. Намын зарим удирдлага намайг намаас гаргасан тул би арга буюу бие даан нэр дэвшсэн. Тухайн үед буруу шийдвэр гаргасан хүмүүс энэ шийдвэрээ залруулна гэж найдаж байна.

Шударга бусын хонгилыг нураахын тулд би хамтран  ажиллаж байна. Үүнтэй холбоотой хамгийн чухал хууль бол Шүхийн тухай хууль. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би багтсан. Шүүх шударга байх ёстой. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв. 2017 онд Монгол Улс их бүрхэг, ойр хавийн зүйлс харагдаггүй, манан будантай байв. Түүнийг бодвол одоо байдал өөрчлөгдсөн. Гэхдээ МАНАН бүрэн арилаагүй. Шүүгчид шударга бус ажиллан, авлига авсан тохиолдлууд бий. Бүх шүүгч биш шүү.  Шүүгчид гурван улс төрчийн хараанд байж болохгүй.

Х.Тэмүүжин сайд байхдаа хотын урд хэсэгт 4.9 тэрбум төгрөгөөр шүүхийн байр барих ажлыг эхлүүлсэн ч дуусаагүй байна. Би өөрөө шүүхээр их явлаа. Манай шүүхийн танхимууд их умгар, жижиг юм. Уг нь хүн тэнд очоод, намайг шударгаар шүүх юм байна гэсэн итгэл үнэмшил төрөх ёстой. Нэгэнт 5 тэрбум төгрөг зарцуулчихсан тул шинэ барилгыг дуусгах нь зөв.  Их хурлын зарим гишүүн дэмжсэнд баярлаж  байна.

Холбоотой мэдээ