Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын гурван жилийн хорих ялыг хүчингүй болгожээ

2020-10-29 97

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны аравдугаар сарын 13-наас хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн давж заалдах гомдлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч өчигдөр талууд давж заалдах гомдол, эсэргүүцлээ хэлж, ялтнууд тайлбараа хэлсээр атал 20.00 цаг болж, хурлыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусч, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Тухайлбал, Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин суллахгүйгээр, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ