“Сиркл К” дэлгүүрийн хогийн саванд хаягдсан хүүхдийн биеийн байдал нь дээрдэж, хүүгийн эцгийг нь олжээ

2020-10-29 90

Аравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” дэлгүүрт нэгэн эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан билээ. Тус компанийн ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Тухайн үед нярайн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, хагалгаанд орсон талаар бид мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал бага зэрэг сайжирч, хагалгааны шарх нь эдгэжээ. Мөн хүүхэд амьсгалын орлуулах аппаратаас гарчээ.

Дашрамд дуулгахад тус нярайн аав нь олдсон бөгөөд эмнэлэг дээр хүүгээ эргэж, тойрч байгаа аж.

 

Холбоотой мэдээ