10 настай хүүг насанд хүрсэн эр хүчирхийлсэн хэрэг гарчээ

2020-10-29 238

Баянхонгор аймагт 10 настай хүүг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Тодруулбал,  сэжигтэн 23 настай, эрэгтэй А нь 10 настай хүүг хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх, зодож гэмтээх зэрэг хэргүүд удаа дараа гарч байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сулруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: tsahiur.mn

Холбоотой мэдээ