“Содон” хорооллын зургаан давхраас хүн унаж, амиа алджээ

2020-10-27 39

Энэ сарын 25-ны өдөр “Содон хороолол”-ын 115 дугаар байрны зургаан давхраас 46 настай эрэгтэй Ч унаж нас баржээ. Тодруулбал, иргэн Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо гарч, аянга газардуулагч төмөр утсаар дамжиж буух үедээ хөл алдан унаж, газар дээрээ нас барсан байна.Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. Хэргийн газраас дөрвөн ширхэг архины шил, шар айрагны гурван лаазыг эд мөрийн баримт болгохоор хурааж авчээ.

Холбоотой мэдээ