Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллана

2020-10-27 41

Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, Хотын даргын албан тушаалд томилогдсон Д.Сумъяабазар ажлаа хүлээж аваад удаагүй байна. Тэгвэл тэрбээр зургаан орлогчтой ажиллахаар болжээ.Өөрөөр хэлбэл, Хотын дарга Д.Сумъяабазар бүрэн эрхийнхээ хүрээнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Одсүрэн, О.Сүхбаатар нарын нэрийг хүргүүлсэн ба дөнгөж сая тэднийг томиллоо. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор, Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбааяр, Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, Нийслэлийн Барилга хот байгуулалт, хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томиллоо.

Холбоотой мэдээ